Ачаалж байна

Бидний тухай

Баян Тэс Транс ХХК нь Тавантолгойн нүүрсийг Хятад руу тээвэрлэдэг найдвартай, мэргэжлийн логистикийн компани юм.

Холбоо барих

Өмнөговь - Цагаанхад

Сошиал

Өмнөговь - Цагаанхад
Засгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"
2026.06.10
2026.06.10
13 үзсэн

Засгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"

Хот байгуулалт,барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хятадын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцыг зөвхөн газраа өгсөн иргэдэд олгоно” гэж мэдэгдэв.

Ногоон нуур орчимд баригдсан 1008 айлын орон сууц нь 49 м2 талбайтай баригдсан юм. Ийм талбайтай байрыг 700 м2 газраар солих нь иргэдэд ашиггүй, харин ч шулуулна гэсэн үг.

Нэг ёсны Н.Учралын танхим иргэний газрыг үнэгүйдүүлж байна гэж хэлж болох юм.

Нөгөө талдаа гэр хорооллын иргэдийн олонх нь гурван хүүхэдтэй. Таван хүн 40 м2 талбайтай байранд амьдрахад давчдана. Стандарт ярих болсон Засгийн газрын хувьд наанадаж нэг хүнд оногдох зай талбайг нь бодолцох ухаан байсангүй юу.

“Сэлбэ дэд төв” төслийг хэрэгжүүлэхийн өмнө гэр хорооллынхноос судалгаа авахад гол төлөв 6-7 ам бүлтэй тул 48, 49 м2 байр багадна, талбайг томруулах хэрэгтэй гэдэг санал өгснөөр 68.9 м2 болгон нэмэгдүүлсэн. Бэлээхэн судалгаа байхад түүнийг ч анзаардаггүй сайдтай. Тэгээд одоо иргэнийхээ 700 м2 газрыг 49 м2 байраар соль гээд чичрэх нь л дээ. Гэр хорооллын иргэд минь төрд ингэж шулуулж болохгүй. Цагаа тулахад сайд нар 00-ын газраа 10-20 сая төгрөгөөр үнэлнэ.

Засгийн газрын сайд нар газар, үл хөдлөх хөрөнгөө тэрбум, тэрбумаар үнэлж, Хөрөнгө орлогтоо мэдүүлдэг хэрнээ иргэнийхээ газрыг 49 м2 байраар үнэлэх нь шударга зарчимд нийцэх үү. Хүний юм үнэгүй, өөрийн юм үнэтэй гэгч нь болохгүй гэж үү.

Нийслэлээс Гандан орчимыг ногоон бүс болгох хүрээнд газар чөлөөлөлт эхэлсэн. Эхнээсээ айлууд газраа үнэлэн өгсөн нь ч бий. Хотын төвтэй ойр байрладаг болоод тэр үү 1м2 талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн. Дээрх үнэлгээний дүнд хашааны газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гандан орчмын хашааны газар талбай багатай. Гэсэн ч дээрх хэмжээнд үнэлэгдсэн. Зарим айлын газар нэг тэрбум төгрөг хүрч үнэлсэн сураг дуулдаж буй. Ийм байхад гэр хорооллынхныхоо байранд амьдрах гэсэн хүсэлд дөрөөлж төр газрыг нь үнэгүйдүүлэх нь зохисгүй шүү.

Ингэж 1008 айлын орон сууцыг иргэдэд хүчээр шахах гэж оролдохын оронд гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдаа ипотекийн зээлд хамруулаад өгсөн нь арай амьдралтай шийдвэр болох байх шүү.

Уг нь нэг жилийн өмнө “Сэлбэ дэд төв” төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлээс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодод газар чөлөөлөлт хийсэн. Ингэхдээ 1м2 газрыг 380 мянган төгрөгөөр үнэлснээр иргэд газраа чөлөөлсөн. Газраас гадна тухайн хашаанд байсан бүхий л зүйлийг үнэлсэн. Газар чөлөөлөлтийн үнэлгээ тухайн үедээ боломжийн байсан тул иргэд мөнгөө бэлнээр авч, хотын төвд байр аваад дээр нь автомашинтай болоод зарим нэг нь давхар нийслэлийн захын хороолол руу газар аваад боломжоороо амьдрах орчноо сайжруулсан. Энэ хэмжээнд иргэнийхээ газрыг төр нь үнэлж авах ёстой.

Барилгын компаниудыг иргэдтэй тохиролцоод газрыг нь чөлөөл гэвэл 700 м2 газрыг нь 49м2 байраар солино гэж солиорохгүй шүү, Э.Бат-Амгалан сайд аа.

Ер нь тэгээд Засгийн газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан энэхүү орон сууцаар хэдэн удаагийн шийдвэр гаргах гэсэн юм бэ. Ерөнхий сайд нь солигдох бүрийд бодлого нь өөрчлөгдөж ирлээ. Жишээ татвал, Г.Занданшатарын Засгийн газар “1008 айлын орон сууцны 300 орчмыг нь төрийн албан хаагч нарт түрээслүүлнэ” гэж шийдвэрлэж байв. Харин Н.Учралын Засгийн газар ажиллах болсноор энэхүү бодлого өөрчлөгдөв. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хятадын 1008 айлын орон сууцаас нэг ч байр түрээслэхгүй, түрээслээд өмчлөхгүй. Зөвхөн байрыг газраар солино” гэж мэдэгдэв.

Засгийн газар нь солигдсон ч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан улирч ажиллаж байгаа. Гэтэл өмнөх Засгийн газрынхаа бодлогыг үргэлжлэх ёстойг хэлдэггүй юм уу, хэлсэн ч танхим нь тоосонгүй юу, шийдвэр өөрчлөгдөөд байна.

Г.Занданшатарын танхим 1008 айлын орон сууцны тодорхой хувийг төрийн албан хаагч нарт түрээсэлнэ гэх шийдвэр гаргахад багш, эмч нарын дунд маш их хүлээлт үүссэн. Айлын хашаа, халаас өрөө түрээсэлж байгаа багш, эмч нар бишгүй. Тэдний хувьд сард 1.2 сая төгрөг байрны түрээсэнд төлж байснаас 500 орчим мянган төгрөг өгвөл хямд л тусна. Гэтэл одоо нэг ч байр түрээслэхгүй болж өөрчлөгдсөн.

Ийм залгамж халаагүй, хэлсэн ярьснаасаа буцдаг, орон гаран байдал олон хүндрэл дагуулдаг.

Ер нь тэгээд Засгийн газар иргэнийхээ газрыг үнэгүйдүүлж, бөгс эргэх төдий байраар үнэлж байхын оронд дэд бүтцийг нь татаад өгчихвөл өөрсдөө банкнаас зээл аваад байшингаа шинээр барих нь бариад, сэлбэж засаад өөд нь татчихна.

49 м2 байранд олуулаа багталцаж шингэхгүй бөөр бөөрөөрөө наалдах шахам амьдарч байхын оронд 700м2 газарт хэдэн ч байшин барьж амьдарч болно ш дээ. Давхар, дан гээд.

Та бүхэн тэрбумын үнэтэй хаусанд ая тухтай амьдарч байгаа бол гэр хорооллын иргэдэд хувийн байшинд амьдрах эрхийг үлдээх ёстой шүү.

← Мэдээ рүү буцах