Үйл ажиллагаа
“Баян тэс транс ХХК” нь 2017 онд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Манай компани нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Эрдэнэс тавантолгой ХХК”, “Гашуун Сухайт Авто Зам ХХК”, Таван толгой ХК, "Эрдэнэс Монгол ХХК" мөн БНХАУ-ын “Чалко”, “Шинхуа ХХК” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Өмнөговь аймгийн Тавантолгой бүлэг ордоос Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гаалийн хяналтын талбай хүртэл (Уртын тээвэр),Цагаан хад гаалийн хяналтын талбайгаас Гашуун сухайт - ганц модны боомт хүртэлх (Богинын тээвэр) мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги мандлын боомтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа тогтмол явуулж байна.
Богинын тээвэр
Цагаан хад гаалийн хяналтын талбай - Ганц модны боомт хүртэлх 30 км чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.
Уртын тээвэр
Таван толгойн бүлэг ордоос - Цагаан хад гаалийн хяналтын талбай хүртэлх 220 км чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.
Бусад тээвэр
Таван толгойн бүлэг ордоос - Дорноговь аймгийн Ханги мандлын боомт чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.
1сая +
100+
50+
Ажиллах нөхцөл
Ажлын байрны орчин
Компанийн ажлын орчин нь тав тухтай, орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдсан. Амрах кемп, оффисын байр, хурлын заал, тохилог цэвэрхэн гал тогоо цайны газартай, авто засварын төв, 24 цагийн утас интернэтийн орчинтой бөгөөд ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдалд анхаарах тал дээр бид нэгдмэл бодлого баримталж, шаардлагатай хамгаалах хэрэгсэл, сургалтуудыг тогтмол явуулдаг.
Бидний хамт олон нь найрсаг, сэтгэл хангалуун, харилцан биеэ дэмждэг. Тиймээс ямар ч ажилтан амжилтад хүрэхэд шаардлагатай бүх дэмжлэгийг авч, хамтран ажиллахад тухтай орчин бүрддэг.