15.4 C
Ulaanbaatar

+976 8911-2919

Даваа - Баасан 9.00 - 18.00

Өмнөговь, Цагаан хад

Үйл ажиллагаа

“Баян тэс транс ХХК” нь 2017 онд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Манай компани нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Эрдэнэс тавантолгой ХХК”, “Гашуун Сухайт Авто Зам ХХК”, Таван толгой ХК, "Эрдэнэс Монгол ХХК" мөн БНХАУ-ын “Чалко”, “Шинхуа ХХК” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Өмнөговь аймгийн Таван толгойн бүлэг ордоос Цагаан хад гаалийн хяналтын талбай, Гашуун сухайт - ганц модны боомт чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа тогтмол явуулсаар байна.

Богинын тээвэр

“Баян тэс транс” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий экспортын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх 30 км замын богинын тээврийн чиглэлд нүүрс тээврийг аюулгүй, зохион байгуулалттай, найдвартай байдлаар гүйцэтгэн ажиллаж байна. Энэхүү чиглэл нь Монгол Улсын экспортын гол гарцын нэг бөгөөд нүүрсний тээвэрлэлтийн тасралтгүй байдал, цаг хугацаа, техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын аюулгүй ажиллагаа зэрэгт өндөр шаардлага тавигддаг. Бид эдгээр шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагааны менежментээр найдвартай, үр ашигтай тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Уртын тээвэр

“Баян тэс транс” ХХК нь Таван толгойн бүлэг ордоос эхлэн Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай хүртэлх 220 км замд нүүрс тээврийн уртын чиглэлд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү чиглэл нь улсын эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий гол тээврийн бүс бөгөөд бид тээврийн аюулгүй байдал, цаг хугацааны нарийн зохицуулалт, техникийн бэлэн байдлыг ханган, өндөр хариуцлагатай ажилладаг. Манай компани нь мэргэшсэн жолооч, найдвартай хүнд даацын техник хэрэгсэл, дотоод хяналтын системд суурилсан зохион байгуулалттай тээврээрээ дамжуулан нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангаж, экспортын сүлжээнд тогтвортой үр ашиг оруулж байна.

Бусад тээвэр

“Баян тэс транс” ХХК нь нүүрсний экспортын олон улсын тээвэрт хувь нэмэр оруулан, Таван толгойн бүлэг ордоос Дорноговь аймгийн Ханги–Мандалын боомт чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү чиглэл нь Монгол–Хятадын худалдааны шинэ гарц болж, экспортын тээврийн урсгалыг төрөлжүүлж, улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүс нутагт тооцогддог. Манай компани уг чиглэлд тээврийн үйлчилгээг аюулгүй байдал, хугацааны сахилга, техникийн бэлэн байдал зэрэгт суурилан, хариуцлагатайгаар гүйцэтгэж, тээвэр логистикийн сүлжээг тэлж ажиллаж байна.

1сая +

Жилд 1сая болон түүнээс дээш нүүрс тээвэрлэх хүчин чадалтай компани юм.

100+

Орчин үеийн стандарт шаардлага хангасан (нүүрс) контэйнер тээвэрлэх бүхий 100 тээвэрийн хэрэгсэлтэй.

50+

Туршлагатай чадвар бүхий улс хоорондын мэргэшсэн 50 жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байна.