Захирлын мэндчилгээ
Дэлхийн өнцөг булан бүрд суугаа элэг нэгт монголчууддаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. "Баян тэс транс" ХХК нь Монголын тээвэрлэлтийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд бид аюулгүй, найдвартай, хурдан тээвэрлэлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. Манай хамт олон мэргэшлийн ур чадвар, шинэчлэгдсэн техник хэрэгсэл ашиглан, нүүрс тээвэрлэлтэд хамгийн сайн үйлчилгээг үзүүлэхийн төлөө үргэлжлүүлэн зүтгэж байна.“Эрсдэлгүй Мэргэшсэн Стандарт” ханган ажиллахад сэтгэл гарган хамтран ажилласан нийт ажилтан, ажилчид жолооч нартаа удирдлагын зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхэндээ ертөнцийн гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
"Баян тэс транс" ХХК-ний танилцуулга
‑ Тус компани нь Өмнөговь аймгийн тавантолгойн бүлэг ордоос "Цагаан хад гаалийн хяналтын талбай" хүртэл уртын тээвэр болоод Монголын нүүрсний экспортын гол гарцуудын нэг болох "Гашуун-сухайт ганц модны боомтоор" богинын тээврийг тогтмол гүйцэтгэж байна.
‑Манай байгууллага нь дотоодын болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүнд: Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани, Гашуун Сухайт дахь гаалийн газар, Таван Толгой хувьцаат компани, Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани, Гашуун Сухайт Авто Зам хязгаарлагдмал хариуцлагатай компани, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Шунхлай групп, Синчи Констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компани гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг.
Мөн дараах байгууллагуудын монгол улсаас худалдан авсан нүүрсийг олон улсын стандартад нийцүүлэн хууль ёсны дагуу түргэн шуурхай тээвэрлэж байна.
  ‑ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чалко”, “Шинхуаа”,Жиайюүү
-“Сингапур улсын жиасмон ложистикс” зэрэг олон улсын стратегийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар бид:
- 100 гаруй, хүнд даацын давхар чиргүүлтэй тээврийн хэрэгсэл,
- 70 гаруй мэргэшсэн жолооч
- Бүрэн камержсан давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслийн авто зогсоол
- Бүрэн тоноглогдсон авто засварын төв
- Иж бүрэн дэд бүтэцтэй кемп тохижуулж
мэргэшсэн хүний нөөцдөө тулгуурлан, Монгол Улсын хэмжээнд нүүрс тээвэрлэлтийн томоохон төслүүд болон төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерүүдэд хууль ёсны дагуу шалгарч Экспортын болон орон нутгийн нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн тээвэрлэж улс эх орныхоо хөгжил дэвшилж үнэтэй хувь нэмэр оруулан, тээвэрчид, ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгон нүүрс тээврийн салбарт тогтвортой, итгэлтэй, ухаалаг шийдлээр манлайлан ажиллаж байна.