Монгол Улсын нүүрс тээврийн салбарт тэргүүлэгч, олон улсын стандартад нийцсэн, тогтвортой, ухаалаг тээврийн үйлчилгээг хөгжүүлэн, бүс нутгийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болох.
Бид аюулгүй, найдвартай, хариуцлагатай тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ харилцагчийн итгэлийг эрхэмлэн, байгаль орчин, нийгэм, хамт олныхоо өмнө хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, тасралтгүй хөгжил, бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурлан үйл ажиллагаагаа өрнүүлдэг.
“Баян тэс транс” ХХК нь Монгол Улсын стратегийн нүүрсний тээвэрлэлтийг аюулгүй, хариуцлагатай, тогтвортой байдлаар гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
Туршлагатай жолооч бол аюулгүй найдвартай тээвэрлэлтийн үндэс
БАЯН ТЭС ТРАНС ХХК нь уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний тээврийн компани юм. Бид харилцагч байгууллагууддаа найдвартай, аюулгүй, шуурхай тээврийн үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Компанийн хэмжээнд туршлагатай жолооч, мэргэжлийн боловсон хүчин, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий автопарктайгаар нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өндөр хариуцлага, чанарын стандартаар гүйцэтгэдэг. Бид тээврийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хариуцлага болон үйлчилгээний чанарыг нэн тэргүүнд тавьж, харилцагчдынхаа итгэлийг даасан урт хугацааны түншлэл бий болгохын төлөө тасралтгүй хөгжиж байна. БАЯН ТЭС ТРАНС ХХК нь Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, найдвартай тээврийн шийдлийг санал болгодог үндэсний компани байхыг зорин ажиллаж байна.
Манай амжилтын үндэс нь чадварлаг, хариуцлагатай, эв нэгдэлтэй хамт олон юм.
Одоогоор нийт 100 тээврийн хэрэгсэлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Олон жилийн туршлага, чадварлаг хамт олон бол бидний амжилтын үндэс юм.
Зөөсөн тонн
Нийт рейс
Тээврийн хэрэгсэл
Жолооч
Орон нутгийн Тавантолгойн уурхайгаас ЧТТ хүртэл өндөр даацын чиргүүлт машинаар нүүрсийг найдвартай, тасралтгүй тээвэрлэнэ.
Тавантолгой
Цагаанхад
ЧТТ терминал
Богино зайн дотоод тээвэр болон хилийн орчмын ачаа тээврийг шуурхай, найдвартай гүйцэтгэнэ.
Цагаанхад
Ганц мод
Чалко чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тогтвортой, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
Эрдэнэс Тавантолгой
Цагаанхад
Тавантолгойн уурхай дээр нүүрсийг өндөр даацын чиргүүлт машинд ачна.
Ачилтын жинг баталгаажуулж, падаан болон тээврийн бичиг баримтыг бүрдүүлнэ.
Тээврийн бүх явцыг GPS-ээр бодит цагт хянаж, аюулгүй байдлыг хангана.
Гашуунсухайт боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж, гарцыг түргэн шуурхай зохион байгуулна.
Хятадын терминал дээр нүүрсийг буулган, дахин жинд хэмжинэ.
Ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгч, тооцоо нийлэн баримтжуулж дуусгана.