14.6 C
Ulaanbaatar

+976 8911-2919

Даваа - Баасан 9.00 - 18.00

Өмнөговь, Цагаан хад

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёрдахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл хийгдлээ.

Компани зах зээлийн уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

spot_imgspot_img

Сүүлд нэмэгдсэн

Нүүрсний үнэ унаж, экспортын хэмжээ эрс багассан тул худалдан авагчтай хэлцэл хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024-2025 онд нүүрс худалдан авах гэрээ...

Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ

  Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд...
spot_img