-25 C
Ulaanbaatar

+976 8911-2919

Даваа - Баасан 9.00 - 18.00

Өмнөговь, Цагаан хад

Нийлүүлэлтийн илүүдэл үүссэнээр БНХАУ-д коксжих нүүрсний үнэ арилжааны 5 өдөр дараалан унав

Даваа гарагт Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний үнэ 2.4 хувиар буурч, тонн нь 1100 юань орчим болсон. Ингэснээр 11 дүгээр сар гарсаар 15 орчим хувиар буурч, тавдугаар сараас хойших үнийн хамгийн сул үзүүлэлттэй сарыг үдэхээр боллоо.

Барилгын ажил, бүтээн байгуулалт удааширч, гангийн хэрэглээ буурснаар БНХАУ-д өвлийн улиралд коксжих нүүрсний эрэлт сулрах хандлагатай байдаг. Үүн дээр нэмэгдээд энэ онд тус улсын Австралиас авах импортын коксжих нүүрсний хэмжээ эрс өссөн, мөн Монголын нүүрсний экспорт оны эцсээр эрчимжсэн нь үнийг доош татах хавсарсан нөлөө үзүүлж байна.

“Австралийн нүүрс БНХАУ-ын эргийн зах зээлийн өндөр чанартай коксжих нүүрсний агуулахуудыг дүүргэж байна. Энэ нь Монголын нүүрстэй хоршсоноор дотоодын коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн томоохон шок бий болголоо” гэж SDIC Futures -ийн Ахлах шинжээч Цао Ин онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG TV MONGOLIA

spot_imgspot_img

Сүүлд нэмэгдсэн

spot_img